Үндсэн агуулга руу

Зургийг PDF болгох

JPG to PDF · Image to PDF · Photo to PDF

Зургаа сонгоод «PDF татах» товчийг дарахад бүх зураг дарааллаараа нэг PDF файл болж татагдана. Хөрвүүлэлт таны утас эсвэл компьютер дээр хийгддэг тул зураг тань интернэтээр хаашаа ч илгээгдэхгүй. JPG, PNG, WebP зураг уншина; iPhone-ийн HEIC зургийг Safari хөтөч дээр уншина.

JPG, PNG, WebP зураг. Утсан дээр камераар шууд авч болно. Эсвэл зургаа энд чирч оруулна уу.

Зураг тань энэ төхөөрөмжөөс гарахгүй.

Нэг файл 10 MB хүртэл. Нэвтэрвэл 20 MB хүртэл.

Бичиг баримтын зургийг хэрхэн цэвэр авах вэ?

  • Цаасаа хавтгай, бараан өнгийн гадаргуу дээр тавь. Захын хэсэг нь тод харагдана.
  • Гэрэлтэй газар, сүүдэргүй ав. Флаш гэрэл цаасан дээр гялбаа үүсгэдэг тул болж өгвөл унтраа.
  • Утсаа цаастай зэрэгцээ барьж, хуудсыг дүүрэн багтаа.
  • Олон хуудастай бол хуудас бүрийг дарааллаар нь ав. Дараа нь энд ↑ ↓ товчоор засаж болно.

А4 уу, зургийн хэмжээгээр үү?

A4 сонговол хуудас бүр А4 хэмжээтэй болж, зураг голдоо багтана. Хэвтээ зураг хэвтээ А4, босоо зураг босоо А4 хуудсанд орно. Хэвлэх, албан газарт өгөх бол үүнийг сонго.

Зургийн хэмжээгээр сонговол хуудас зургийн хэлбэртэй ижил болж, цагаан зай үлдэхгүй. Дэлгэцээр харуулахад тохиромжтой.

Энгийн ба өндөр чанар

Энгийн чанар зургийн урт талыг 2000 цэг болгож шахдаг. Бичиг баримт тод уншигдах хэвээр, файл хэд дахин жижиг болж имэйл, мессежээр амархан явна. Өндөр чанар зургийг анхны хэмжээгээр нь оруулдаг тул файл том болно.

Түгээмэл асуулт

Зураг маань серверт хадгалагдах уу?

Үгүй. Хөрвүүлэлт бүхэлдээ таны хөтөч дотор явагддаг тул зураг интернэтээр дамжихгүй, бид ч харахгүй. Хуудсаа хаахад бүгд санах ойгоос устна. «Холбоосоор хуваалцах» товч дарсан үед л бэлэн болсон PDF серверт түр байршина.

Нэг файл хэдэн MB хүртэл байж болох вэ?

Бүртгэлгүй бол нэг зураг 10 MB хүртэл, нэвтэрсэн бол 20 MB хүртэл. Холбоосоор хуваалцах PDF-д мөн адил хязгаар үйлчилнэ.

Холбоосоор хуваалцах гэж юу вэ?

Бэлэн болсон файлаа богино холбоос, QR кодоор бусдад өгнө. Холбоосоор 3 удаа татах эсвэл 24 цаг өнгөрөхөд файл серверээс бүрэн устна.

iPhone-ийн HEIC зураг нээгдэхгүй байна. Яах вэ?

HEIC зургийг одоогоор голдуу Safari хөтөч уншдаг. Энэ хуудсыг Safari-аар нээж үзээрэй. Цаашид JPG-ээр хадгалуулах бол iPhone-ийн Тохиргоо → Камер → Формат хэсгээс «Most Compatible»-г сонго. iPhone дээрээс зургаа шууд сонгоход ихэнхдээ JPG болж хөрвөдөг.

PDF файл хэт том болчихлоо. Яах вэ?

«Энгийн» чанарыг сонгоорой. Ингэхэд нэг хуудас ихэвчлэн 200–600 КБ болдог. Өндөр чанараар утасны зураг нэг бүр 2–5 МБ байдаг.

Хэдэн зураг нэг дор оруулж болох вэ?

Тооны хязгаар байхгүй, гэхдээ утасны санах ойгоос хамаарна. Ихэнх утсанд 50 хүртэл зураг асуудалгүй. Түүнээс олон бол хэд хуваагаад хийгээрэй.

Зураг хажуу тийшээ эргэчихсэн байна.

Зургийн доорх эргүүлэх товчийг дарвал 90 градусаар эргэнэ. Утсаар авсан зургийн чиглэлийг автоматаар зөв тавьдаг.

Бүртгүүлэх, төлбөр төлөх шаардлагатай юу?

Үгүй. Үнэгүй, бүртгэлгүй ашиглана.

Өөр нэрээр: JPG to PDF, PNG to PDF, picture to PDF, JPG to PDF converter, zurag pdf bolgoh, zurgiig pdf bolgoh

Хэрхэн ашиглах вэ?

  1. 1«Зураг сонгох» товчийг дараад зургаа сонго. Утсан дээр камераар шууд зураг авч болно.
  2. 2Хуудасны дарааллыг ↑ ↓ товчоор сольж, хэрэгтэй бол зургийг эргүүл.
  3. 3Хуудасны хэмжээ, захын зай, чанараа сонго.
  4. 4«PDF татах» товчийг дарж файлаа хадгал.

Холбоотой

Шинэчилсэн: 2026-11-13