Үндсэн агуулга руу

PDF хуваах, хуудас салгах

Split PDF · Extract PDF pages

PDF-ээ сонгоод хэрэгтэй хуудсаа тэмдэглэ, «Хуваагаад татах» товчийг дарахад тэдгээр хуудас шинэ PDF болж татагдана. Хуудас бүрийг тусад нь, тодорхой тооны хуудсаар эсвэл 1-3, 4-6 гэх мэт мужаар хувааж болно. Олон файл гарвал нэг ZIP-д орно. Ажил таны төхөөрөмж дээр хийгддэг тул файл тань интернэтээр дамжихгүй.

Нэг PDF файл сонгоно уу. Эсвэл энд чирч оруулна уу.

Файл тань энэ төхөөрөмжөөс гарахгүй.

Нэг файл 10 MB хүртэл. Нэвтэрвэл 20 MB хүртэл.

Хуваах дөрвөн арга

  • Сонгосон хуудсуудыг нэг PDF болгох: жишээ нь гэрээний зөвхөн 2, 3-р хуудсыг салгаж авна.
  • Хуудас бүрийг тусад нь: 10 хуудастай файлаас 10 PDF гарна.
  • Тодорхой тооны хуудсаар: 2 гэж бичвэл 1-2, 3-4, 5-6 гэж хуваана.
  • Мужаар: 1-3, 4-8, 9 гэж бичвэл гурван файл гарна. «5-» гэвэл 5-аас төгсгөл хүртэл.

Хуудасны дугаар

Мужид бичих дугаар нь хуудсан дээрх хар дугуй доторх тоо. Хуудсыг чирж байрыг нь сольсон бол шинэ байрлалаар нь тоолно.

Түгээмэл асуулт

Файл маань серверт хадгалагдах уу?

Үгүй. Хуваах ажил бүхэлдээ таны хөтөч дотор хийгддэг. «Холбоосоор хуваалцах» товч дарсан үед л гарсан файл серверт түр байршина.

Хуваасан PDF-ийн чанар муудах уу?

Үгүй. Хуудсуудыг өөрчлөхгүйгээр хуулдаг тул текстийг сонгож, хайж болсон хэвээр байна.

ZIP файлыг утсан дээр яаж нээх вэ?

iPhone-ийн «Файлууд» апп-д ZIP файл дээр дарахад задарна. Android-ын ихэнх утасны «Файлууд» апп ZIP-ийг шууд задалдаг.

Нэг файл хэдэн MB хүртэл байж болох вэ?

Бүртгэлгүй бол нэг PDF 10 MB хүртэл, нэвтэрсэн бол 20 MB хүртэл. Файлын тоо хязгааргүй, гэхдээ утасны санах ойгоос хамаарна.

Холбоосоор хуваалцах гэж юу вэ?

Бэлэн болсон файлаа богино холбоос, QR кодоор бусдад өгнө. Холбоосоор 3 удаа татах эсвэл 24 цаг өнгөрөхөд файл серверээс бүрэн устна.

Нууц үгтэй PDF ашиглаж болох уу?

Болно, нууц үгээ мэдэж байх хэрэгтэй. Нээхэд нууц үг асууна. Ийм PDF-ийн хуудсыг шинэ файлд зураг болгож оруулдаг тул тэр хуудасны текстийг сонгох боломжгүй болно.

Бүртгүүлэх, төлбөр төлөх шаардлагатай юу?

Үгүй. Үнэгүй, бүртгэлгүй ашиглана.

Өөр нэрээр: split PDF, PDF splitter, separate PDF pages, pdf huvaah, pdf huudas salgah

Хэрхэн ашиглах вэ?

  1. 1«PDF сонгох» товчоор хуваах файлаа сонго.
  2. 2Хэрэгтэй хуудсаа тэмдэглэ. Дарааллыг солих бол хуудсыг хулганаар чирнэ.
  3. 3Яаж хуваахаа сонго: сонгосон хуудсуудыг нэг PDF, хуудас бүрийг тусад нь, тодорхой тоогоор эсвэл мужаар.
  4. 4«Хуваагаад татах» товчийг дар. Нэг файл бол PDF, олон бол ZIP татагдана.

Холбоотой

Шинэчилсэн: 2026-11-13