PDF-ийг зураг болгох
PDF to JPG · PDF to Image
PDF файлаа сонгоход хуудас бүрийн жижиг зураг гарч ирнэ. Хэрэгтэй хуудсаа тэмдэглээд «Зураг татах»-ыг дарахад нэг хуудас бол JPG, олон хуудас бол ZIP файлаар татагдана. PDF тань таны төхөөрөмж дээр боловсруулагдах тул хаашаа ч илгээгдэхгүй.
Нэг PDF файл сонгоно уу. Эсвэл файлаа энд чирч оруулна уу.
Файл тань энэ төхөөрөмжөөс гарахгүй.
PDF нээж байна…
Нэг файл 10 MB хүртэл. Нэвтэрвэл 20 MB хүртэл.
150 эсвэл 300 DPI аль нь вэ?
150 DPI нь утас, компьютерын дэлгэцэд тод харагдах, мессеж, сошиалаар явуулахад хангалттай. А4 хуудас ойролцоогоор 1240×1754 цэгтэй зураг болно.
300 DPI нь хэвлэх, жижиг үсгийг томруулж харахад зориулсан. Зураг 2480×3508 цэгтэй, файл нь хэд дахин том болно.
Нууц үгтэй PDF
PDF нээхэд нууц үг шаардвал хуудас дээр нууц үг асууна. Нууц үгээ оруулахад файл таны төхөөрөмж дээр нээгдэнэ. Нууц үг ч, файл ч интернэтээр илгээгдэхгүй.
Олон хуудастай PDF
Хуудасны жижиг зургууд гүйлгэх тусам ачаалагддаг тул хэдэн зуун хуудастай файл ч нээгдэнэ. Зөвхөн хэрэгтэй хуудсаа тэмдэглэвэл хурдан болно. Олон хуудсыг нэг ZIP файлд хийж татна.
Түгээмэл асуулт
PDF маань серверт илгээгдэх үү?
Үгүй. Хөрвүүлэлт бүхэлдээ таны хөтөч дотор явагддаг тул файл интернэтээр дамжихгүй, бид ч харахгүй. «Холбоосоор хуваалцах» товч дарсан үед л гарсан зураг эсвэл ZIP серверт түр байршина.
Ямар хэмжээтэй PDF оруулж болох вэ?
Бүртгэлгүй бол 10 MB хүртэл, нэвтэрсэн бол 20 MB хүртэлх PDF нээнэ.
Холбоосоор хуваалцах гэж юу вэ?
Гарсан зураг эсвэл ZIP файлаа богино холбоос, QR кодоор бусдад өгнө. Холбоосоор 3 удаа татах эсвэл 24 цаг өнгөрөхөд файл серверээс бүрэн устна.
Нууц үгтэй PDF-ийг зураг болгож болох уу?
Болно. Нууц үгээ мэдэж байх хэрэгтэй. Файл нээхэд нууц үг асуухад оруулна.
Хэдэн хуудастай PDF нээж болох вэ?
Хэдэн зуун хуудастай PDF ч нээгдэнэ. Утсан дээр 300 DPI-аар олон хуудас нэг дор татахад удаан, санах ой их шаардана. Тэгвэл хэдэн хэсэгт хувааж татаарай.
Зураг HEIC биш JPG болж хадгалагдах уу?
Тийм. Энэ хэрэгсэл үргэлж JPG зураг гаргадаг тул iPhone, Android, компьютер бүрт нээгдэнэ.
Татсан зургаа утасныхаа зургийн цомогт яаж хийх вэ?
iPhone дээр татсан файл «Файлууд» апп-д хадгалагдана. Зургаа нээгээд Хуваалцах → «Зураг хадгалах»-ыг дарна. Android дээр ихэвчлэн шууд зургийн цомогт харагдана.
ZIP файлыг утсан дээр яаж нээх вэ?
iPhone-ийн «Файлууд» апп-д ZIP файл дээр дарахад задарна. Android-ын ихэнх утасны «Файлууд» апп ZIP-ийг шууд задалдаг.
Өөр нэрээр: PDF to JPG, PDF to JPEG, PDF to JPG converter, pdf zurag bolgoh, pdf jpg bolgoh
Хэрхэн ашиглах вэ?
- 1«PDF сонгох» товчийг дараад файлаа сонго.
- 2Зураг болгох хуудсаа тэмдэглэ. Бүгдийг нь эсвэл заримыг нь сонгож болно.
- 3Чанараа сонго: 150 DPI дэлгэц, мессежид, 300 DPI хэвлэхэд.
- 4«Зураг татах» товчийг дар.
Холбоотой
Шинэчилсэн: 2026-11-13