PDF хуудас засах: дараалал солих, устгах, эргүүлэх
Organize PDF · Rotate PDF · Delete PDF pages
PDF-ээ сонгоход хуудас бүр жижиг зургаар харагдана. Хуудсыг хулганаар чирж байрыг нь сольж, ✕ товчоор устгаж, ↻ товчоор эргүүлээд «PDF татах» дарна. Ажил таны төхөөрөмж дээр хийгддэг тул файл тань интернэтээр дамжихгүй.
Нэг PDF файл сонгоно уу. Эсвэл энд чирч оруулна уу.
Файл тань энэ төхөөрөмжөөс гарахгүй.
PDF нээж байна…
Хуудсыг хулганаар чирж байрыг нь солино. Утсан дээр хуудсан дээр түр дараад чирнэ.
Нэг файл 10 MB хүртэл. Нэвтэрвэл 20 MB хүртэл.
Скан хийсэн баримтыг засах
Утсаар эсвэл сканераар оруулсан баримтын хуудас холилдсон, хөмөрсөн байх нь элбэг. Хуудас бүрийг томоор харж, буруу харсныг нь эргүүлж, давхардсан хуудсыг устгаад нэг цэгцтэй файл болгоно.
Өөр PDF-ийн хуудас нэмэх
«PDF нэмэх» товчоор өөр файлын хуудсуудыг нэмж, хүссэн байранд нь чирж оруулна. Олон файлыг нэгтгэх бол PDF нэгтгэх хэрэгслийг ашиглаарай.
Андуурч устгасан бол
Устгасны дараа доор гарах «Буцаах» товчоор хуудсаа буцааж оруулна.
Түгээмэл асуулт
Файл маань серверт хадгалагдах уу?
Үгүй. Засвар бүхэлдээ таны хөтөч дотор хийгддэг. «Холбоосоор хуваалцах» товч дарсан үед л засварласан PDF серверт түр байршина.
Эргүүлэхэд хуудасны чанар муудах уу?
Үгүй. Хуудсыг зураг болгодоггүй, зөвхөн харах чиглэлийг нь өөрчилнө. Текст хэвээр сонгогдоно.
Анхны файл маань өөрчлөгдөх үү?
Үгүй. Засварласан хувилбар шинэ файл болж татагдана, анхны файл тань хэвээр үлдэнэ.
Нэг файл хэдэн MB хүртэл байж болох вэ?
Бүртгэлгүй бол нэг PDF 10 MB хүртэл, нэвтэрсэн бол 20 MB хүртэл. Файлын тоо хязгааргүй, гэхдээ утасны санах ойгоос хамаарна.
Холбоосоор хуваалцах гэж юу вэ?
Бэлэн болсон файлаа богино холбоос, QR кодоор бусдад өгнө. Холбоосоор 3 удаа татах эсвэл 24 цаг өнгөрөхөд файл серверээс бүрэн устна.
Нууц үгтэй PDF ашиглаж болох уу?
Болно, нууц үгээ мэдэж байх хэрэгтэй. Нээхэд нууц үг асууна. Ийм PDF-ийн хуудсыг шинэ файлд зураг болгож оруулдаг тул тэр хуудасны текстийг сонгох боломжгүй болно.
Бүртгүүлэх, төлбөр төлөх шаардлагатай юу?
Үгүй. Үнэгүй, бүртгэлгүй ашиглана.
Өөр нэрээр: organize PDF, rearrange PDF pages, PDF page organizer, pdf huudas ustgah, pdf erguuleh
Хэрхэн ашиглах вэ?
- 1«PDF сонгох» товчоор засах файлаа сонго.
- 2Хуудсыг хулганаар чирж хүссэн байранд нь тавь. Утсан дээр хуудсан дээр түр дараад чирнэ.
- 3Хэрэггүй хуудсыг ✕ товчоор устга, хажуу тийш харсан хуудсыг ↻ товчоор эргүүл.
- 4«PDF татах» товчийг дарж засварласан файлаа хадгал.
Холбоотой
Шинэчилсэн: 2026-11-13