Үндсэн агуулга руу

PDF нэгтгэх

Merge PDF · Combine PDF

PDF файлуудаа сонгоод «Нэгтгээд татах» товчийг дарахад бүх хуудас нэг PDF болж татагдана. Хуудас бүр жижиг зургаар харагдах тул хулганаар чирж дарааллыг нь сольж, хэрэггүй хуудсыг хасна. Нэгтгэх ажил таны төхөөрөмж дээр хийгддэг тул файл тань интернэтээр дамжихгүй. Англиар merge PDF, combine PDF гэж хайдаг.

Нэгтгэх PDF-үүдээ нэг дор сонгоно уу. Эсвэл энд чирч оруулна уу.

Файл тань энэ төхөөрөмжөөс гарахгүй.

Нэг файл 10 MB хүртэл. Нэвтэрвэл 20 MB хүртэл.

Хуудсыг чирж эрэмбэлэх

Компьютер дээр хуудсан дээр хулганаа дараад хүссэн байр руугаа чирнэ. Утсан дээр хуудсан дээр түр дараад чирнэ, эсвэл ⠿ бариулаас шууд чирнэ. Хуудас бүрийн доорх ‹ › товч нэг байраар зөөнө.

Файлаар нь зөөх

Файл бүр өөр өнгийн цэгтэй. Файлын жагсаалтын ‹ › товч тухайн файлын бүх хуудсыг хамт зөөнө. Жишээ нь иргэний үнэмлэхний хуулбарыг өргөдлийн өмнө тавихад тохиромжтой.

Андуурч хассан бол

Хуудас эсвэл файл хассаны дараа доор гарах «Буцаах» товчоор буцааж оруулна.

Түгээмэл асуулт

Файл маань серверт хадгалагдах уу?

Үгүй. Нэгтгэх ажил бүхэлдээ таны хөтөч дотор хийгддэг тул файл интернэтээр дамжихгүй. «Холбоосоор хуваалцах» товч дарсан үед л бэлэн болсон PDF серверт түр байршина.

Нэгтгэсэн PDF-ийн чанар муудах уу?

Үгүй. Хуудсуудыг өөрчлөхгүйгээр хуулдаг тул текст, зураг, хэмжээ нь хэвээр үлдэнэ.

Хэдэн PDF нэг дор нэгтгэж болох вэ?

Тооны хязгааргүй. Утсан дээр хэдэн зуун хуудас болбол удаан ажиллаж магадгүй, тэгвэл хэд хуваагаад нэгтгээрэй.

Нэг файл хэдэн MB хүртэл байж болох вэ?

Бүртгэлгүй бол нэг PDF 10 MB хүртэл, нэвтэрсэн бол 20 MB хүртэл. Файлын тоо хязгааргүй, гэхдээ утасны санах ойгоос хамаарна.

Холбоосоор хуваалцах гэж юу вэ?

Бэлэн болсон файлаа богино холбоос, QR кодоор бусдад өгнө. Холбоосоор 3 удаа татах эсвэл 24 цаг өнгөрөхөд файл серверээс бүрэн устна.

Нууц үгтэй PDF ашиглаж болох уу?

Болно, нууц үгээ мэдэж байх хэрэгтэй. Нээхэд нууц үг асууна. Ийм PDF-ийн хуудсыг шинэ файлд зураг болгож оруулдаг тул тэр хуудасны текстийг сонгох боломжгүй болно.

Бүртгүүлэх, төлбөр төлөх шаардлагатай юу?

Үгүй. Үнэгүй, бүртгэлгүй ашиглана.

Өөр нэрээр: merge PDF, PDF combiner, join PDF, merge PDF files, pdf negtgeh, pdf niiluuleh

Хэрхэн ашиглах вэ?

  1. 1«PDF файлууд сонгох» товчоор нэгтгэх PDF-үүдээ нэг дор сонго. Дараа нь «PDF нэмэх»-ээр нэмж болно.
  2. 2Файлын жагсаалтаас файлын дарааллыг сольж, эсвэл хуудсыг хулганаар чирж хүссэн байранд нь тавь.
  3. 3Хэрэггүй хуудсыг ✕ товчоор хас, хажуу тийш харсан хуудсыг эргүүл.
  4. 4«Нэгтгээд татах» товчийг дарж нэг PDF файлаа хадгал.

Холбоотой

Шинэчилсэн: 2026-11-13